Нүүр   /  

ШИНЭ ЦАГИЙН НҮҮДЭЛЧНИЙ ГЭРЭЭР

2018-07-27  

Ханбогдод сүүлийн хоёр долоо хоногийн турш бороо өдөр бүр орж, зуншлага дэлгэрч, цаг газар сайхан байна. Ногооны үнэр үнэртсэн их талын дундуур хурдлан давхихад өглөөний таван цагт цайгаа чаначихсан, хүнсээ төхөөрчихсөн нохойгоо уяж зогсох нэгэн ахын гэрээр буугаад мордлоо. Замын хажуугаар өнгөрөөд явах гэснээ нүүдлийн байр байдал нь өөрийн эрхгүй сонирхол татаад бууж цайлсан энэ айл бол Эрдэнэзаяа ахынх байсан юм.  

Эднийх уг нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин. Харин одоо тус аймгийн Ханбогд суманд мянга гаруй малаа ногоонд авчраад, оторлоод явж байгаа нь энэ ээ. Заяа ах эхнэртэйгээ хамт 27 жил мал маллажээ. Хонь, ямаа үхэр голдуу маллаж, өвөлдөө аймгийн төвөөс 70км-т байх өвөлжөөндөө өвөлжөөд, зун нь ногоо цагаа муухан бол ийнхүү отроор ирдэг гэнэ. Заяа ах сургуулийн нэг хүүхэдтэй, нэг оюутантай. Эхнэр нь сургуулийн хүүхэдтэйгээ хоёулаа төлтэй малаа хараад 20 км-ийн цаана нүүдэллэж яваа бол ах хүү сувай буюу дан эр малаа аваад энд иржээ. Малыг ингэж эр сувайгаар нь ялгаснаар эрт хээл авахгүй, мал ч хурдан тэнхэрдэг гэдгийг хашир малчин ах хэлж байсан юм.

Монгол малчин айлыг бид ер нь гэргүйгээр огт төсөөлөхгүй дээ. Хөдөөний айл гэхээр л үүд нь онгорхой, таван ханатай танан цагаан гэр бодогддогсон. Одоо цаг өөр болж, өөрөө явдаг унаагаар гэр хийхийг илүүд үзэх болжээ.  Цаг газар муу байхад тэр нь ч дээр мэт. Энэ гэрээ машиндаа залгаад л, нүүнэ гэж ачаа бараа, цаг гарздахгүй нүүчихдэг гэнэ.

Яндангүй сонин айл байна уу. Хийн пелетка буюу бидний хэлж заншсанаар газан дээр хоол, цайгаа хийгээд,  нарны толь аккумлятортай байхад телевизээ үзээд амьдарчихдаг ийм нэгэн авсаархан айлтай таарлаа. Хөдөөгүүр явж байхад ийм машин харагддаг байсан ч дотор нь ямар амьдрал явж байгааг бодож үзээгүй бид ихэд сонирхон, хэдэн шот дарснаа нийтэлж буй нь энэ

ШИНЭ ЦАГИЙН НҮҮДЭЛЧНИЙ ГЭР. БОРОО ШОРООНД АЙЛТГҮЙ, НҮҮХЭД ХЯЛБАР 

ДДЭШ СУВГИЙН АНТЕНТАЙ, МАЛАА БЭЛЧЭЭЖ, ХОТЛУУЛСНЫХАА ДАРАА MOVIEBOX-ОО ҮЗЭЭД ХЭВТЧИХДЭГ ГЭНЭ

ХООЛНЫ ШИРЭЭ, ОРОЙ ГЭРЭЛ ГАРГАХ ҮҮСГЭГЧ БУЮУ АККУМЛЯТОР 

ЭДНИЙ ГАЛ ТОГОО 

"ХИЙН ПЕЛИТКАН ДЭЭРЭЭ ХООЛ ЦАЙГАА ХИЙЧИХДЭГ, АРГАЛ ТҮЛШ ГЭЭД БАЙХГҮЙ АМАР АЖ. ГАГЦХҮҮ АЮУЛГҮЙ БАЙДЛАА Л САЙН ХАНГАВАЛ АВСААРХАН ЭД"

"ЦАГИЙН ЗҮҮ ӨГЛӨӨНИЙ 5.00 ЦАГИЙГ ЗААЖ БАЙХАД БИД ЗАЯА АХЫД ОРСОН ЮМ"

G-MOBILE-ИЙН СУУРИН УТАС СҮЛЖЭЭ УНАХГҮЙ АМАР БАЙДАГ ГЭНЭ

ЗАЯА АХ НЭГ ПОРТЕР, НЭГ МОТОЦИКЛТОЙ. ҮҮГЭЭРЭЭ МАЛАА ХАРИУЛААД ГЭРЭЭ НҮҮЛГЭЭД ЯВЧИХДАГ ГЭСЭН

АХ ӨГЛӨӨНЫ 5 ЦАГТ ХҮНСЭЭ ТӨХӨӨРЧИХСӨН, ТОЛГОЙ ШИЙРИЙГ НЬ ХУЙХЛАХААР ЗЭХЭЖ БАЙГАА НЬ 

 

О.НАНСАЛМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Булгаа:Ийм айл хааяааааа нэг харагддаг болжээ. Нүүдэлчдэд ёстой амар гэсн. 2018-07-27
Bolduush:paaa ogloonii 5 aas bostson tsai maigaa tsanatsan bgan mu arai ajiltai yu hhe 2018-07-27
zaya:mal ni um bolj urjigeee 2018-07-27
aa:goy ail yumaa 2018-07-27
zaya:argagvi ajilsag malchid bn 2018-07-27
Бүрнээ:Энэ ахыг мань танинш д, тамхыг бол нуугуулж өгдөг хүндээ 2018-07-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?