ШИЛДЭГ 10 ТАМИРЧИНГ ЗАРЛАЛАА

2018-07-28  

Олон улсын хөлбөмбөгийн холбооны “Шилдэг тоглогч” шагналд нэр нь тунаж үлдсэн 10 тоглогчийн нэрийг албан ёсоор зарлалаа. Английн шигшээ багийн тоглогч Харри Кэйн, Чэлси клубын Эден Хазард, Ливерпүүл клубын Мохамед Салах, Манчестер Сити клубын Кэвин Дэ Бриун болон саяхан Ювентус багтай гэрээ байгуулж эгнээнд нь нэгдсэн Кристиана Роналду нарын нэр тунаж үлдээд байгаа аж.

Тоттенхэм клубын довтлогч Кэйн ОХУ – д зохион байгуулагдсан ДАШТ – д 6 гоол оруулж, алтан шаахай шагналыг хүртсэн билээ. Английн шигшээ баг энэ жилийн ДАШТ – д 1990 оноос хойш хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн.

27 настай Эден Хазардын хувьд өнгөрсөн тавдугаар сард Чэлси клубын бүрэлдэхүүнээс ФА Капын аварга болсон бол ОХУ – д зохион байгуулагдсан ДАШТ – ий мөнгөн бөмбөгний эзэн болсон.

Мохамед Салахы 2017 – 2018 онд клубынхаа төлөө болон шигшээ багийнхаа төлөө нийт 46 гоол оруулаад байгаа юм. Тэрээр Энфилдэд тоглосон эхний улиралдаа Ливерпүүл багийг Аваргуудын лигийн финалд шалгаруулж чадсан билээ.

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?