ЭНХБАТЫН СУМЪЯАБАТ АЙМГИЙН АРСЛАН БОЛЛОО

2018-07-30  

Булган аймаг байгуулагдсаны  түүхт 80 жилийн ойн их баяр наадам амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Баяр наадмын зохион байгуулах комиссоос аймгийн цол чимэг олгох барилдааныг улсын цолтой бөх оролцуулалгүй тусд нь зохион байгуулсан юм. Цол чимэг олгох барилдаанд  аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан Б.Хашбат, А.Отгонбаатар нараар ахлуулсан хүчит 256 бөх барилдсан юм.

Тус барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн начин Энхбатын Сумьяабат найм даван түрүүлэ аймгийн арслан цол хүртсэн байна. Могод сумын харьяат сумын заан Баатарын Баяржаргал долоо даван үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн.

Бөхийн барилдааны их шөвөгт  Булган Сайхан сумын харьяат  аймгийн арслан Ганпүрэвийн Ганбаатар,  Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн арслан Хутагийн Цогтгэрэл нар шалгарч чимэг нэмжээ.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат сумын заан Ч.Алтангэрэл, Булган аймгийн Бүрэгхангай сумын заан Б.Гаамаа, Сэлэнгэ аймгийн харьяат Мөнхбат нар тав давж аймгийн начин цолны болзол хангажээ.

Түрүү бөхийн тааварт байсан аймгийн заан Э.Энх-Амгалан бөхийн барилдааны дөрвийн даваанд аймгийн заан О.Мөнх-Ирээдүйд, аймгийн харцага Д.Пүрэвдорж гурвын даваанд аймгийн начин Чимэддоржид өвдөг шорооджээ.      

 

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?