ДАНШИГ НААДМЫН БӨХИЙН ТОЙМ

2018-07-30  

Төвийн бүсийн даншиг наадам Эрдэнэт хотод болов. Хүчит бөхийн барилдаанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Э.Батбаатар, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, улсын начин Б.Бадамсүрэн, Л.Шинэбаатар, Ч.Хөхчирэнгэр, Э.Ванданцэрэн, Б.Даваа-Очир нарын тэргүүтэй 128 бөх барилджээ. Энэ удаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн байна. Их шөвөгт улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ улсын харцага Х.Гантулга нар шалгарсан юм.

Сүхбаатар аймагт болж буй Зүүн бүсийн даншигт улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Н.Батзаяа, О.Хангай, Ш.Мөнгөнбаатар, Т.Бэгзсүрэн, улсын начин Ц.Анхбаяр, Бо.Батжаргал, Б.Чимэдвандан тэргүүтэй 128 бөх барилджээ. Алтан овооны тахилгатай давхацсан наадамд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат улсын харцага Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Мөнххаан сумын харьяат улсын начин Бо.Батжаргал үзүүрлэсэн юм. Улсын гарьд Б.Гончигдамба бөхийн барилдааны дөрвийн даваанд Увс аймгийн Давст сумын заан Э.Мөнх-Эрдэнэд тахим өгчээ.

Дорноговь аймагт болж буй говийн бүсийн даншигт улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага А.Цацабшир нараар ахлуулсан хүчит 128 бөх зодоглосон байна. Бөхийн барилдаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын харцага А.Цацабшир түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат үзүүрлэжээ.  Бөхийн барилдааны гурвын даваанд улсын  арслан арлсан П.Бүрэнтөгс  Айраг сумын харьяат сумо бөхийн дэлхийн аварга Б.Бадралыг амлаж барилдаад өвдөг шорооджээ. Улсын арслан Ц.Содномдорж улсын харцага А.Цацабширт тахим өгсөн байна.   

Булган аймгийн 80 жилийн ойд улсын арслан Д.Азжаргал, Р.Пүрэвдагва, улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Н.Түвшинбаяр, улсын харцага Г.Алтангэрэл, М.Бадарч, улсын өсөх идэр начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, улсын начин С.Дэлгэрбат, Б.Амарзаяа, Л.Батзориг, Д.Амарсайхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Тамир, Ж.Дагва-Очир, Д.Амаржаргал нарын 256 бөх барилдсан юм.

Багануурын уурхайн 40 жилд улсын арслан Э.Оюунболд, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ө.Даваабаатар нараар ахлуулсан 128 бөх барилджээ.

Тус барилдаанд Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлж хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд үзүүрлэжээ. Их шөвөгт Улсын харцага Ө.Даваабаатар, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нар шалгарчээ. Энэ наадмын түрүү бөхийг 10 сая төгрөгөөр байлсан юм.

 

 

Д.НЯМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?