АЛЕКСАНДР ГОЛОВИН “МОНАКО”-Г СОНГОЖЭЭ

2018-07-31  

ОХУ-ын шигшээ багийн залуу од Александр Головин “Монако”-гийн эмнэлгийн үзлэгээр орж, тун удахгүй гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцжээ.

Дэлхийн аваргаар гялалзсан Головиныг Английн “Челси” клуб идэвхтэй сонирхож байсан ч А.Головин “Монако”-г илүүд үзсэн байна. Английн клуб Бразил гаралтай итали тоглогч Жоржиньотой гэрээ байгуулсан тул орос залуу өөр сонголт хийхээр шийдсэн бололтой.

Одоогоор Францын клуб түүнийг ямар үнээр авсан нь эцсийн байдлаар тодорхой болоогүй ч ойролцоогоор 30 сая еврогийн үнэ хүрсэн гэнэ. Улмаар А.Головин шинэ багтайгаа таван жилийн гэрээ байгуулахаар тохиролцсон аж.

Хэрвээ гэрээ албан ёсоор баталгаажвал А.Головин ОХУ-аас тодорсон хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болох юм.

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?