МОНГОЛЫН ТАНК ФОРМУЛА ШИГ Л УРАЛДАЖ БАЙНА

2018-07-31  

Олон улсын танкны тоглолтууд өнгөрсөн бямба гаригт Москвагийн ойролцоох Патриот паркт нээлтээ хийсэн байна. Дөрөв дэх удаагаа болж буй уг тоглолт долдугаар сарын 28-аас наймдугаар сарын 11-нийг хүртэл зохион байгуулагдах аж. Тэмцээнд долоон улсын уралдаанч танкчид оролцож, 24 сургалтын талбайд хоорондоо өрсөлдөж байгаа юм.

Харин манай улсын хувьд энэ тэмцээнд амжилттай оролцож байна гэж эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсаас оролцож байгаа танкны дээд хурд 66 км байна гэв. Оросын уралдааны тайлбарлагч хэлэхдээ “Монголын танк формула уралдаж байгаа юм шиг харагдаж байна” гэж тайлбарлажээ.

Тоглолтонд нийтдээ 189 баг, тамирчид оролцож, ур чадвар, хурд самбаагаа харуулж гран пригийн төлөө өрсөлдөж буй юм.

 

Б.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?