ШТС-ЫН ХАЖУУД ТОМ ОВРЫН МАШИН ОНХОЛДОЖ, БЕНЗИН АСГАРЧЭЭ

2018-07-31  

Өнөөдөр өглөө Гачууртын замд бензин тээвэрлэж явсан том оврын машин онхолджээ. УБД 4059 улсын дугаартай машин нь хэт хурдтай явснаас болж зам дээр эх биеэрээ осолдож, дугуй нь салж, тээвэрлэж явсан бензин нь замаар асгарчээ. Зам дагуу амьдрах оршин суугчдын аюулгүй байдалд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Осол гарсан замаас 10 метр ч хүрэхгүй зайд шатахуун түгээх станц байсан юм. Цагдаагийн албан хаагч, оршиг суугчид ирж ойр хавийн замыг хаан, 100 метр гаруй урссан бензинийг цэвэрлэхээр ажиллаж байлаа. 

Тус нөхцөлд шүдэнз зурахад л гал гарах нөхцөл байдал үүссэн бөгөөд гал авалцсан бол шатахуун түгээх станц дэлбэрэх маш аюултай байдал үүсэхээр байв. Харин том оврын машины жолоочийн бие тааруухан байсан учир түргэн тусламжийн газар дуудлагын дагуу ирж жолоочийг эмнэлэгт хүргэсэн юм. 

 

 

Ц.БАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?