П.РОГЛИЧ АНХ УДАА ТҮРҮҮЛЭВ

2018-08-01  

 

Дугуйн хамгийн алдартай Тур де Франс уралдааны 19 дэх гараа явагдаж өндөрлөлөө. 200.5 км зайд болсон уралдаанд “LottoNL-Jumbo” багийн Словени дугуйчин П.Роглич 5 цаг 28 мин 17 секундын амжилтаар тэргүүн байр эзэлж энэ жилийн Тур Де Франс уралдааны эхний ялалтаа байгуулсан юм.

Энэхүү амжилтаараа П.Роглич гуравдугаар байрт бичигдэж эхэлж байна. Энэ гарааны дэд байрт уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа “Team Sky” багийн Их Британи дугуйчин Ж.Томас орсон юм.

Энэ гараанд Ж.Томас дэд  байр эзэлснээр тэргүүлэгчийн шар цамцаа өөртөө үлдээснээс гадна 2018 оны Тур де Франс уралдаанд түрүүлэх болзлоо  биелүүлж байна. Өнөөдөр тэмцээний 20 дахь гараа тамирчид 31 км-н зайд хувийн цагийн уралдаан явагдах бол маргааш тэмцээний сүүлийн 21 дэх гараа 116 км-н талын замд буюу Парис хотоор уралдаж энэ оны Тур де Франс уралдаан өндөрлөнө. 

Тэмцээний 19 гарааны дараах байдлаар эхний 10 дугуйчин

  1. Ж.Томас “Team Sky” – 79 цаг 49 мин 31 сек
  2. Т.Дюмулин “Team Sunwed” +2 мин 05 сек
  3. П.Роглич “LottoNL-Jumbo” +2 мин 24 сек
  4. К.Фрүүм “Team Sky” +2 мин 37 сек
  5. С.Крёйсвейк “LottoNL-Jumbo” + 4 мин 37 сек
  6. М.Ланда “Movistar Team” +4 мин 40 сек
  7. Р.Бардет “AG2R La Mondiale” +5 мин 15 сек
  8. Д.Мартин “UAE Team Emirates” + 6 мин 39 сек
  9. Н.Кинтана “Movistar Team” +10 мин 26 сек
  10. И.Закарин “Team Katusha-Alpecin” + 11 мин 49 сек

 Д.НЯМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?