ДАНШИГТ ОРОЛЦОХ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙГ НӨГӨӨДӨР БҮРТГЭНЭ

2018-08-02  

 

Амралтын өдрүүдэд болох “Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадмаар их нас болон жороо морины уралдааныг зохион байгуулна.

Тус уралдаанд оролцох морьд, унаач хүүхдийг нөгөөдөр буюу наймдугаар сарын 4-нд 12.00 цагаас эхлэн Хүй долоон худагт хурдан морины уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн байранд бүртгэх болжээ.  Бүртгүүлэхдээ унаач хүүхдүүдийн даатгалыг авч очих ёстой аж. Хэрэв даатгалгүй бол бүртгэлийн газар даатгал хийлгэх юм байна.

Унаач хүүхдүүдийг энэ жилээс 100 мянган төгрөгөөр даатгалд хамруулдаг болсон юм. Унаач хүүхэд уралдааны явцад амиа алдсан толхиолдолд ар гэрт нь 20 сая төгрөгийн нөхөн төлбөр олгоно гэсэн үг ажээ.

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?