БОНУЧЧИ ЮВЕНТУСЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО

2018-08-03  

 

Италийн Ювентус клуб болон АС Милан хоёр клубуудын дунд томхон солилцоо боллоо. Өнгөрсөн улирал Ювентус клубээс АС Милан клубтэй нэгдээд байсан 31 настай Итали төвийн хамгаалагч Линорда Бонуччи жилийн дараа эргээд Ювентус клубтэйгээ нэгдсэн бол зөрөөд Гонзало Игуаин, М.Калдара нар АС Милан клубтэй нэгдсэн. Ювентус экс төвийн хамгаалагч Л.Бонуччигоо авахын төлөө 35 сая евро зарсан байна. Линорда Бонуччи өнгөрсөн улирал Италийн АС Милан клубын төлөө нийт 51 тоглолтонд оролцохдоо 2 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн.

Ювентус клуб энэ зуны солилцоогоор идэвхтэй ажиллаж байгаа. Реал Мадрид клубээс Кристиан  Роналдо, Валенсиа клубээс Португал хамгаалагч Ж.Канселу, Английн Ливерпүүл клубээс Герман хагас хамгаалагч Эмре Жан, Женоа клубээс М.Перин нарыг авсан.  

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?