ӨМНӨГОВЬ АЙМАГТАЙ БАЙГАЛЬ ДЭЛХИЙ ӨӨРӨӨ ТЭМЦЭЖ БАЙНА

2018-08-04  

Газрын хэвлийг нь сийчин онгичих,   газрын гагнаас болсон алт эрдэнэсийг нь хязгааргүй олборлох болсонтой Өмнөговь аймгийн байгаль дэлхий өөрөө тэмцэж байна гэж нутгийн иргэд ярьж  байна. Өчигдөр орсон ширүүхэн борооны дараа  сумыг тэр чигт нь хамарсан томоохон үер бууж олон айл өрхийг гэр оронгүй болгосон байна.

Үүнээс гадна өнгөрсөн сарын 26-нд орсон борооны улмаас тус аймгийн Баяндалай, Гурвантэс чиглэлийн автозам 30 метр орчим урттай газар эвдэрч, машин явах аргагүй болсон юм.

Өмнөговь аймагт  ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэлтэйгээс  Тавантолгой, Оюу толгой, Нарийнсухайт  стратегийн ач холбогдолтой 3 томоохон орд  газарт тооцогддог юм. Үүнээс гадна монголын болон Хятад, Канадын эзэмшлийн бичил уурхайнууд тоогоо алдсан билээ.

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?