Английн премьер лиг дөхөж буй энэ өдрүүдэд клубууд нөхөрсөг тоглолтууд хийж байна. Английн Ливерпүүл өнгөрсөн шөнө Италийн багийн Аннфилд цэнгэлдэхдээ хүлээн авч 3:1-ээр ялалт байгууллаа. Нөхөрсөг тоглолтын 21 дэх минутад Бразил довтлогч Роберто Фирмино гоолдож салхийг хагалжээ. Тэргүүлэл авсан улаануудын довтолгоо зогссонгүй. Голланд хагас хамгаалагч Жоржина Уинальдум Кетагийн дамжуулалтаар гоол оруулж багийнхаа давамгайллыг баталгаажуулжээ. Эхний үед л хоёр гоол алдсан Италийн багт довтлохоос өөр сонголт үлдсэнгүй. 31 дэх минутад довтлогч Беллотти зүүн жигүүрээс дамжуулсан бөмбөгийг оновчтой мөргөж эхний гоолыг оруулсан юм. Шийдвэрлэх хоёрдугаар үед сэлгээгээр орж ирсэн Даниел Старриж багийнхаа гурав дахь гоолыг оруулснаар эцсийн цэгийг тавьсан байна. Тэрээр сүүлийн таван тоглолтод зургаан гоол оруулаад байгаа юм. Улаанууд премьер лигийн нээлтийн тойрогт Уэстхемтэй хүч үзнэ.
Д.НЯМАА