ЛИВЕРПҮҮЛ ТОРИНОГ БУУЛГАЖ АВЛАА

2018-08-08  

 

Английн премьер лиг дөхөж буй энэ өдрүүдэд клубууд нөхөрсөг тоглолтууд хийж байна. Английн Ливерпүүл өнгөрсөн шөнө Италийн  багийн Аннфилд цэнгэлдэхдээ хүлээн авч 3:1-ээр ялалт байгууллаа. Нөхөрсөг тоглолтын 21 дэх минутад Бразил довтлогч Роберто Фирмино гоолдож салхийг хагалжээ.  Тэргүүлэл авсан улаануудын довтолгоо зогссонгүй. Голланд хагас хамгаалагч Жоржина Уинальдум Кетагийн дамжуулалтаар гоол оруулж багийнхаа давамгайллыг баталгаажуулжээ. Эхний үед л хоёр гоол алдсан Италийн багт довтлохоос өөр сонголт үлдсэнгүй. 31 дэх минутад довтлогч Беллотти зүүн жигүүрээс дамжуулсан бөмбөгийг оновчтой мөргөж эхний гоолыг оруулсан юм.     Шийдвэрлэх хоёрдугаар үед сэлгээгээр орж ирсэн Даниел Старриж багийнхаа гурав дахь гоолыг оруулснаар эцсийн цэгийг тавьсан байна. Тэрээр сүүлийн таван тоглолтод зургаан гоол оруулаад байгаа юм. Улаанууд премьер лигийн нээлтийн тойрогт Уэстхемтэй хүч үзнэ. 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?