УЛСЫН АРСЛАН П.БҮРЭНТӨГС ТҮРҮҮЛЭВ

2018-08-09  

Баянгол номадик фестивальд зориулсан үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 8-нд Хүй долоо худагт болов. Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр нарын тэргүүтэй 128 бөх зодоглосон юм.

 Энэ удаа Увс аймгийн Давст сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 350-р анги, "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц" ТӨХК, Бөхийн "Увс нуур" гал-ын бөх Монгол улсын үлэмж бадрах арслан Пүрэвийн Бүрэнтөгс долоо даван түрүүлж Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат "Сүлд" спорт хороо, 413-р анги, "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ, "Блю драгон" ХХК, Бөхийн "Увс нуур" гал-ын бөх Монгол Улсын саруул сайжрах заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэлээ.

Бөхийн барилдааны их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий нар шалгарлаа. Барилдааны түрүү бөх гурван сая, үзүүр бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр  сая төгрөгийн бай гардсан юм.

 

5-ын даваа
1. У.а П.БҮРЭНТӨГС- у.з Т.Санчир
2. У.а Э.Оюунболд- у.а Р.ПҮРЭВДАГВА
3. У.з Н.ЖАРГАЛБАЯР- у.н Ч.Баянмөнх
4. У.х Б.БАТ-ӨЛЗИЙ- у.н Л.Лхаа-Очир тунав

6-гийн даваа

1. У.а П.БҮРЭНТӨГС- у.а Р.Пүрэвдагва
2. У.з Н.ЖАРГАЛБАЯР- у.х Б.Бат-Өлзий тунав

7-гийн даваа

1. У.а П.БҮРЭНТӨГС- у.з Н.Жаргалбаяр

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
lo:Сайн өдөр, миний нэрийг Жереми Карлос, би мєєголийн иргэн. Би хүсч байна Зээлдүүлэгчийнхээ сайн сайхныг харуулсан гэрчийг гэрчлэх Дөрвөн өөр интернетийн падгүй зээлдүүлэгчид бүгдийг нь хулгайлдаг Намайг олон хүн төлөхийг хүссэний дараа зээлийг надад амлая юу ч үйлдвэрлээгүй, эерэг үр дүнгүй байсан төлбөрүүд үр дүн. Би 3500 евро хүртэл ойролцоогоор мөнгө алдаж байсан.     Нэгэн өдөр интернетээр аялж байхдаа би хуучин бичлэг дээрээ бүдэрсэн Над шиг өөр нэгэн хохирогчийн тухай Жозеф Луисаас зээл авсан Санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншсаны дараа би зүгээр л шийдсэн Сүүлчийн удаа шүүх хуралд ирэхэд, би илгээгдсэн имэйлээр ирүүлсэн 48 цагийн дотор би 18000 до****ын зээл авсан. Би итгэж чадаагүй миний нүд, одоо би дахин аз жаргалтай, баян болж, иймэрхүү байдлаар Бурханд талархаж байна зээл Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Би очиж зээл авахад шаард****тай бүх хүмүүст зөвлөгөө аваарай тэдний и-мэйл ,,, joseluisloans@gmail.com, тэд хэзээ ч бүтэлгүйтэх болно Та болон миний амьдрал миний хийсэн шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр түргэн холбоо барь (joseluisloans@gmail.com), зээлээ авах боломжтой. Аюулгүй мөн адислагдах болно 2018-08-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?