Талбайн теннисний Рожерс кап тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Их Дуулга тэмцээний таван удаагийн цомын эзэн Мариа Шарапова гуравдугаар шатанд шалгарлаа. Тэрээр эхний даваанд Болгарын С.Каратантчеваг 6-1, 6-2 харьцаатай хожоод байсан бол хоёрдугаар шатанд нутгийн тамирчин Д.Касаткинаг 6-0, 6-2 харьцаатай хожиж гуравдугаар шатанд шалгарсан. Хэдийгээр чансаа буураад багагүй хугацаа үдэж байгаа ч М.Шарапова Канадад хуучны шилдэг тоглолтуудаа гаргаж байна. Тэрээр хоёр тоглолт хийхдээ өрсөлдөгч нартаа нийтдээ ердөө таван гэйм алдсан. Энэ нь түүний форм сайн байгааг харуулж байна. Түүний дараагийн өрсөлдөгч бол чансааны №5-д эрэмбэтэй Францын К.Гарсиа байх юм.
Энэ удаагийн тэмцээн шилдэг теннисчдийн хувьд нэлээд халгаатай болж байна. Тоглолтын 2-р шатанд Германы шилдэг теннисчин А.Кербер өрсөлдөгч Франц бүсгүй А.Корнетэд 4-6, 1-6 харьцаатай, Чехийн К.Плишкова Нидерландын К.Бертенст 2-6, 2-6 харьцаагаар хожигдсон бол мөн Чехийн Л.Сафарова Германы Ж.Гёргест хожигдсон байна.