АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ ТАМИРЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2018-08-14  

 

“Жакарта-Палембанг 2018” Азийн зуны спортын 18 дугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өчигдөр Спортын төв ордонд  боллоо. Үйл ажиллагаанд  Азийн наадамд оролцох баг тамирчид, дасгалжуулагч, шүүгч, багийн ахлагчид бусад албаны хүмүүс оролцсон юм. Азийн наадамд оролцох тамирчдын тангарагийг  “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин П.Орхон өргөлөө. Жакартагийн Азийн наадмын Монголын багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш ажиллах бол олон улсын хэмжээний мастер улсын харцага Н.Золбоо Монголын багийн тугчаар ажиллахаар болжээ.

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?