БНХАУ-ын Бээжин хотод 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan' дэлхийн цомын тэмцээн энэ сарын 10-12-нд болж өндөрлөлөө. Ой тогтоолтын тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Монголын оюун ухааны академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт оролцсоноос Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг авч багаараа тэргүүн байр эзэлжээ. Мөн тэмцээний гурван цомын хоёрыг нь өвөртөлсөн байна. Тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин зургаан төрлөөр өрсөлдсөн юм. Тэмцээний үеэр 'Хурдны хөзөр' төрөлд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг Б.Шижир-Эрдэнэ 14 секундэд цээжилж дэлхийн дээд амжилт тогтоосон байна.
Д.НЯМАА