Испанийн хөлбөмбөгийн Супер цомын эзнээр Барселона клуб тодорлоо. Мороккогийн Stade Ibn Batouta цэнгэлдэхэд болсон Барселона, Севилья клубуудын тоглолт 1:2-ийн харьцаатайгаар өндөрлөжээ.
Тоглолтын эхний гоолыг Севилья клубээс П.Сарабиа хаалгачийн алсын дээд буланд цохин гоол оруулсан. Барселона клубийн хамгаалагч Жерард Пике хаалгачаас ойж ирсэн бөмбөгийг нэмж гоол оруулснаар тоглолтын оноог тэнцүүлсэн юм. Тоглолтын хоёрдугаарр үед Усма Демеле 16 метрийн талбайн гаднаас гаднаас алсын дээд буланд цохиж гоол хийснээр Барселона тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Үлдсэн хугацаанд Барселона нягт хамгаалж өрсөлдөгч багтаа боломж олгосонгүй. Лионел Мессигээр ахлуулсан Барселона Севилиаг 2:1-ээр ялж Испаний супер цомыг 13 дахь удаагаа өргөлдөө.
Сонирхуулахад, Испанийн супер цомын төлөөх тоглолт 1982 онд анх болж анхны цомыг Реал Сосьедад клуб хүртэж байсан түүхтэй. Үүнээс хойш 10 баг Испанийн супер цомыг хүртэж байсан бөгөөд Барселона болон Реал Мадрид багууд хамгийн олон удаа супер цом хүртсэн юм.
Д.НЯМАА