ЧӨЛӨӨТИЙН ТАМИРЧИД МАРГААШ ЖАКАРТАГ ЗОРИНО

2018-08-15  

XVIII Азийн зуны спортын наадам энэ сарын 18-наас ирэх сарын 02-нд Индонез улсын Жакарта, Палэмбан хотод болно.

Энэ удаагийн наадамд 45 орны 10 мянга гаруй тамирчин спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх юм. Энэ удаагийн наадамд Монгол Улсаас спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцоно.

Тус наадамд оролцох манай чөлөөт бөхийн баг тамирчид пүрэв гарагт буюу энэ сарын 16-нд Индонезийг зорих юм. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 74 кг-д МУГТ Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо, 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д МУГТ П.Орхон, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 76 кг-д МУГТ О.Насанбурмаа нар зодоглоно. Багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч П.Гансүх, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Л.Болормаа, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллах юм. Чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 19-22-нд “Jakarta Convention Center”-т болно.

 Монголын чөлөөт бөхийн тамирчид “Тегеран-1974” Азийн наадмаас эхлэн оролцсон бөгөөд 10 алт, 16 мөнгө, 22 хүрэл, нийт 48 медаль хүртээд байна.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?