“ЧИНГИС ХААН-2018” АЗИЙН УНАДАГ ДУГУЙН НААДАМ БОЛНО

2018-08-15  

“Чингис хаан-2018” дугуйн наадмыг “Сити тоувер хотел” ХХК-ийн “Khuvsgul lake” зочид буудал, Олон улсын унадаг дугуйн холбоо, “Hunnu tour” жуулчны бааз хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. "Дугуйгаар нөхөрлөхүй" уриан дор нэгдэж буй энэхүү наадамд Монгол, Солонгос, Хятад, Япон зэрэг орны дугуйчид оролцох мэдүүлгээ ирүүлээд байна.

Аяллын гараа ирэх сарын 15-ны бямба гарагийн өглөөний 05:30 цагт Сүхбаатарын талбайгаас эхэлж Монгол шилтгээн, Шилжрээнгийн даваа, Тэрэлж туулын бэлчир гэсэн маршрутаар 88 км аялан Цонжин болдогт 18.00 цагт барианд орох юм.

Бүртгэлийг ирэх сарын 14-нийг хүртэл явуулах бөгөөд нэг дугуйчин 35 мянган төгрөгийн хураамжтай. Түрүүлсэн тамирчид мөнгөн шагнал, олон улсын тэмцээнд оролцох эрх авах юм.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?