Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн наадмын анхны тоглолтоо Тайландын багтай хийлээ. Дөрвөн жилийн өмнө шилдэг наймд шалгарсан Монголын баг Тайландад 87-86 харьцаагаар ялагдсан юм.
Тоглолтын эхэнд Тайландын баг ээлж дараалсан холын зайн шидэлтүүдийг оновчтой болгож онооны давамгайлал авсан. Харин Монголын багаас Баттүвшингийн Билгүүн сайн тоглолт үзүүлж эхний үе 26-14-ын харьцаагаар өндөрлөсөн.
Хоёрдугаар үед манай багийн тоглолт сэргэж Батбаяр, Б.Билгүүн Т.Санчир нар идэвхтэй байж эхний хагас 45-43 харьцаатай өндөрлөв. Шийдвэрлэх хоёрдугаар хагасын эхэд Монголын багийнхан оноогоор давамгайлж эхэлсэн. Харамсалтай Тайландын багийн ээлж дараалсан хурдан довтолгоонуудыг манайхан зогсоож чадсангүй. Онооны давамгайлал алдсан.
Сүүлийн үед Т.Санчир талбайд маш идэвхитэй байж сайн тоглолт үзүүлсэн. Харин тоглолтын турш талбайд байсан Б.Билгүүн ядарч довтолгоонуудаа алдаж сэлгээнд суусан юм. Манай баг 11 онооны зөрүүтэй ялагдаж байсан ч амар бууж өгсөнгүй. О.Сэргэлэн бөмбөг тасалж авсан сул хоёр оноо багийг сэргээсэн. Улмаар Д.Мөнхтүвшин, Т.Санчир чухал үед оновчтой довтолж тооны харьцааг 87-86 болгож ирсэн. Тоглолтын сүүлийн Т.Санчир 6 секундэд бөмбөг залан талбайг туулж Д.Мөнхтүвшинд дамжуулж холын зайн шидэлт гүйцэтгэсэн ч цагирагт унасангүй. Ойсон бөмбөгийг О.Эрдэнэцогт нэмсэн ч мөн л ойж гарснаар манайхан эхний ялагдлаа амссан.
Монгол : Т.Санчир 25 оноо, 13 самбар, Б.Билгүүн 24 оноо 10 самбар, Д.Мөнхтүвшин 13 оноо 5 самбар
Д.НЯМАА