ЕВРОПЫН СУПЕР ЦОМЫГ АТЛЕТИКО МАДРИД ӨРГӨЛӨӨ

2018-08-16  

Өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн аварга “Реал Мадрид”, Европа лигийн цом өргөсөн “Атлетико Мадрид” клубууд Европын супер цомын төлөө өрсөлдлөө. Эстонийн нийслэл Таллин хотын А.Ле Кок цэнгэлдэхэд цугларсан 13 мянган хүний өмнө тоглов.

Кристиан Роналду Ювентусыг зорьсон, Зенедин Зидан ажлаа өгсөн зэрэг том өөрчлөлтүүд хийсэн байв. Реалын энэ тоглолтод Испанийн шигшээ багийн дасгалжуулагч асан Юлен Лопетеги удирдсан.  Мөн хаалгач Тибо Куртуа шинэ багтайгаа хэр тоглохыг харахыг хүссэн хүн олон байсан ч Кэйлор Наваст найдвар итгэл хүлээлгэв.

Тоглолт эхлээд 50 дахь секундэд Диего Кошта гоолын салхийг хагалав. Бразил гаралтай Испани довтлогч тус тэмцээний 43 жилийн түүхэнд хамгийн хурдан гоолыг оруулсан юм. Гэсэн ч  тоглолтын 27 дахь минутад  Карим Бензема тооны харьцааг тэнцүүлж, хоёрдугаар хагасын 63 дахь минутад “Реал”-ийн ахлагч Серхио Рамос торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэснээр баг нь тэргүүлж эхэлсэн. Харин 79 дэх минутад эхний гоолын эзэн Д.Кошта тоог тэнцүүлж тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөв. Нэмэлт цагт “Атлетико Мадрид” илт давуу тоглолт үзүүлсэн. “Реал”-ийн хамгаалагчдын гаргасан  баж боломгүй  алдааг ашиглаж  Сауль Нигес багтаа тэргүүлэл авчирсан. Тэдний гоол үүгээр өндөрлөсөнгүй зургаан минутын дараа Коке гоолдож багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан.  

Ийнхүү “Атлетико Мадрид” Супер цомд гурван удаа өрсөлдөхдөө бүгдэд нь ялсан үзүүлэлттэй боллоо. Тэдний урд таван удаа түрүүлсэн “АС Милан”, “Барселона”, дөрвөн удаа түрүүлсэн “Реал Мадрид” бичигдэж буй.  Тус багийн ахлах дасгалжуулагч Диего Симон 2012 онд энэ цомыг авч байсан юм. “Реал”-ын хувьд зургаан удаа финалдсан ч тав дахиа түрүүлж чадсангүй. Түүнчлэн сүүлийн дөрөвт нь өрсөлдөгчөө хожсон амжилт нь тасарч байна.

Диего Симоны дөрвөн тоглолтын торгууль дуусаагүй байгаа тул үзэгчдийн суудлаас тоглолтыг сонирхсон юм.

 

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?