ФЕРНАНДО АЛОНСО ЗОДОГ ТАЙЛНА

2018-08-17  

Формула-1 уралдааны дэлхийн хошой аварга Фернандо Алонсо энэ улирлыг дуусгаад зодог тайлна гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Энэ гайхалтай спортоор 17 жил уралдсаны дараа өөрчлөлт хийх цаг нь болсон гэж бодлоо” хэмээн зодог тайлах тухайгаа ярьсан байна. Өнөө жил  37 настай Испани нисгэгч  Алонсо анх 2001 онд “Рено” багаас тамирчны замналаа эхлүүлж байжээ.

Тэрбээр замналынхаа турш  “Рено”, “МкЛарен”, “Феррари” багуудад хүчин зүтгэсэн юм. Энэ улиралд  Алонсо  “МкЛарен” багийн төлөө уралдаж байгаа бөгөөд 44 оноотой хүснэгтийн есдүгээрт жагсаж  байна. Тэрбээр өнөөдрийн байдлаар 97 удаа шагналын тавцанд гарч  32 удаад нь цом хүртсэн юм. Мөн 23 удаа тойрог замыг хамгийн хурдан туулж, 22 удаад нь байрлал тогтоох уралдаанд манлайлсан юм.

Фернандо Алонсогийн оргил үе 2005, 2006 онуудад тохиож жил дараалан   дэлхийн аварга цолыг хүртэж чансааг тэргүүлж байсан түүхтэй. Харин сүүлийн жилүүдэд хангалттай сайн байж түрүү байрын төлөөх өрсөлдөөн үзүүлж чадалгүй байсаар зодог тайлж байна.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?