Манай улсад дрифтийн спорт хөгжөөд 10 гаран жил өнгөрчээ. “Монгол63 Circuit” нэртэй авто спортын тойрог зам ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэхүү “Монгол63 Circuit” тойрог зам нь Налайхаас Цонжин болдог цогцолбор луу явах замд байрлаж байгаа бөгөөд 'Баутех Монголиа' ХХК, “Ариун-Очир” ХХК-ний хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил юм. Авто тойруулга нь нийт 6 га газарт цогцолбор хэлбэрээр баригдах бөгөөд авто тойруулгын замыг Японы “Ebisu Circiut”-н стандартаар хийгдэж байна. Авто тойруулгын ажил энэ оны хавраас эхэлсэн бөгөөд хөрс хуулалтын ажлаа дуусган шинэ хөрсөө дэвсэж асфальтан хучилтаа хийж бэлэн болсон бөгөөд гадна тохижилт болон сандал угсралтын ажил хийгдэж байна.
“Mongol63 Circuit” нь дараах үйлчилгээг багтаасан цогцолбор болох юм.
Дэлхийн нийтэд залуу спортын тоонд ордог ч энэ спортыг сонирхдог үзэгч, тамирчдын тоогоороо дэлхийд төдийгүй монголдоо тэргүүлдэг авто спортын нэг төрөл юм. Монголын дрифтийн спортын хөгжүүлэхээр хүчин зүтгэж буй залуус өнгөрсөн хугацаанд нийгэмд маш олон эсэргүүцэл, дарамтыг туулан зүтгэсний үр дүнд өөрсдийн гэсэн зам талбайтай болж бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанаа чөлөөтэй хийх боломжтой боллоо.
Жил жил энэхүү бүтээн байгуулалтын зам талбай нэмэгдэн өргөжөөд ирэхээр дрифтийн тамирчдын чадвар өсөж дэлхийн хэмжээний тамирчид төрөн гарах, олон улсын чанартай тэмцээн уралдаанууд зохион байгуулах, зөвхөн дрифтийн спорт гэлтгүй засмал замын бусад спорт хөгжих эхлэл суурин болж байгаа аж.
Б.ХУЛАН