МОНГОЛ УЛС АВТО СПОРТЫН ТОЙРОГ ЗАМТАЙ БОЛЛОО

2018-08-17  

Манай улсад дрифтийн спорт хөгжөөд 10 гаран жил өнгөрчээ.  “Монгол63 Circuit” нэртэй авто спортын тойрог зам ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэхүү “Монгол63 Circuit” тойрог зам нь Налайхаас Цонжин болдог цогцолбор луу явах замд байрлаж байгаа бөгөөд 'Баутех Монголиа' ХХК, “Ариун-Очир” ХХК-ний хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил юм. Авто тойруулга нь нийт 6 га газарт цогцолбор хэлбэрээр баригдах бөгөөд авто тойруулгын замыг Японы “Ebisu Circiut”-н стандартаар хийгдэж байна. Авто тойруулгын ажил энэ оны хавраас эхэлсэн бөгөөд хөрс хуулалтын ажлаа дуусган шинэ хөрсөө дэвсэж асфальтан хучилтаа хийж бэлэн болсон бөгөөд гадна тохижилт болон сандал угсралтын ажил хийгдэж байна.

“Mongol63 Circuit” нь дараах үйлчилгээг багтаасан цогцолбор болох юм.

  • 830 м асфальтан тойрог зам /10-14м өргөн/
  • 1610 хүний суудал бүхий үзэгчдийн асар
  • “Дрифтийн машин түрээс”
  • Тусдаа үзэгчдийн автомашины зогсоол
  • 100 автомашины багтаамж бүхий тамирчдын зогсоол
  • 21 ш автомашины гараж
  • Авто кузов, агрегат засвар
  • Тоноглол, сэлбэг хэрэгслийн дэлгүүр
  • Амрах байр /нэмэлтээр баригдана/
  • 1 км урт шулуун замын уралдаан засмал / нэмэлтээр баригдана/
  • Сурталчилгааны самбар түрээс зэрэг үйлчилгээнүүд багтсан.

Дэлхийн нийтэд залуу спортын тоонд ордог ч энэ спортыг сонирхдог үзэгч, тамирчдын тоогоороо дэлхийд төдийгүй монголдоо тэргүүлдэг авто спортын нэг төрөл юм. Монголын дрифтийн спортын хөгжүүлэхээр хүчин зүтгэж буй залуус өнгөрсөн хугацаанд нийгэмд маш олон эсэргүүцэл, дарамтыг туулан зүтгэсний үр дүнд өөрсдийн гэсэн зам талбайтай болж бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанаа чөлөөтэй хийх боломжтой боллоо.

Жил жил энэхүү бүтээн байгуулалтын зам талбай нэмэгдэн өргөжөөд ирэхээр дрифтийн тамирчдын чадвар өсөж дэлхийн хэмжээний тамирчид төрөн гарах, олон улсын чанартай тэмцээн уралдаанууд зохион байгуулах, зөвхөн дрифтийн спорт гэлтгүй засмал замын бусад спорт хөгжих эхлэл суурин болж байгаа аж.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?