ШАТРЫН ЗАЛУУЧУУДЫН ААШТ ЭХЭЛЛЭЭ

2018-08-18  

УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор энэ сарын 17-26-нд “Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” Улаанбаатар хотноо болно. Уг тэмцээнийг зохион байгуулах хорооны хурал Төрийн ордонд боллоо.

Одоогоор тэмцээнд оролцохоор Австрали, Хятад, Энэтхэг, Солонгос, Индонез, Хонконг, Киргизстан, Казакстан, Узбек, Непал, Сингапур, Бангладеш, Иран, Тимур зэрэг 15 орны 46 тамирчин мэдүүлгээ ирүүлжээ. Монгол Улсаас 70 гаруй тамирчин оролцох юм.  

Мөн “Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018”-ын хүрээнд “Mongolian open-2018”, өсвөрийн шатарчдын “Ирээдүйн олимп-2018”, “Ахмадын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” зэргийг зохион байгуулах аж. Эдгээр тэмцээнд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна.  Энэ үеэр УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав хурлын эхэнд, “Шатар Монголоос үүдэлтэй гэдэг. Тиймээс ч олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байгаа нь олон талын ач холбогдолтой. Гадаадад зохион байгуулагдаж байгаа тэмцээнүүдэд төсөв, мөнгөний асуудлаас болж 10 орчим тамирчин оролцдог бол эх орондоо болох томоохон тэмцээнд илүү олон тамирчин оруулж, чансааг нь ахиулах, ур чадварыг нь дээшлүүлэх боломжтой. Дэлхийн шатрын холбоо, Азийн шатрын холбооноос энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг манай улсад олгосон нь Монгол Улсад шатрын спортын хөгжил ямар байгааг илтгэж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж чадвал дараагийн ДАШТ-ийг эх орондоо хийх боломж бүрдэхийг үгүйсгэхгүй" гэж хэлсэн юм.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?