Б.БАТХҮҮ ШИЛДЭГ НАЙМД ШАЛГАРАВ

2018-08-20  

Эхний өдөр туялзуур сэлэмний тэмцээн болж аваргуудаа шалгарууллаа. Эрэгтэйчүүдийн эпее, эмэгтэйчүүдийн сабр сэлэмний төрөлд манай тамирчид хүч сорьсон юм. Хасагдах шатанд өрсөлдөх эрх авахаар урьдчилсан шатанд бүх тамирчид хэсэгт хуваагдаж өрсөлддөг. Эмэгтэйчүүдийн сабр сэлэмний төрөлд Ю.Ариунзаяа “С” хэсэгт Хятад, Япон, Вьетнам, Хонконг, Балбын тамирчидтай багтсан ч харамсалтай нь ялалт авч чадалгүй тэмцээнээ өндөлзүүлсэн байна. Эрэгтэйчүүдийн эпее сэлэмний төрөлд Э.Дөлгөөн, Б.Батхүү нар өрсөлдсөн юм.

Э.Дөлгөөн “А” хэсэгт багтаж, Арабын Нэгдсэн Эмиратын сэлэмчин Абдулла Алхаммадиг 5:4-өөр ялсан ч удаах өрсөлдөгчөө барсангүй. Харин Б.Батхүү “С” хэсэгт орж, Малайз, Пакистаны тамирчдыг буулган авсан ч сүүлийн  дөрвөн тулаандаа  дараалан хожигдсон. Улмаар хасагдах шатанд шалгарсан ч  Малайзийн Ко И Жид 15:9-өөр ялагдлаа.  Манай тамирчин хэсэгтээ Ко И Жиг хожоод байсан юм. Туялзуур сэлэмний тамирчин нэг тамирчин шилдэг наймд шалгарсан амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүлж байна.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?