Өчигдөр буюу наймдугаар сарын 19-нд Увс аймгийн Улаангом хотод Монгол улсын шинэ аварга Н.Батсуурийн цолны мялаалга наадам болж 128 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Бөхийн "Увс нуур" гал-ын бөх Монгол улсын саруул сайжрах заан Н.Жаргалбаяр түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат Монгол улсын үлэмж бадрах арслан П.Бүрэнтөгс үзүүрлэж, их шөвөгт Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших, Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү нар шалгарчээ.
Д.ЖАРГАЛ