ГАНХУЯГИЙН НАНДИНЗАЯА ХҮРЭЛ МЕДАЛЬ ЗҮҮЛЭЭ

2018-08-20  

Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд олон улсын хэмжээний мастер Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа нар өрсөлдлөө.

Тэмцээний урьдчилсан шатанд Г.Нандинзаяа 626.6 оноо авч дөрөвдүгээр байраар шалгарсан бол Ч.Нарантуяа 619.3 оноогоор 19 дүгээр байрт оржээ.

Урьдчилсан шатанд БНХАУ-ын тамирчин  631.9 оноогоор Азийн наадмын рекорд тогтоосон. Өнөө жил 19 хятад бүсгүй шигшээ буудлагад ч алдаа гаргасангүй 250.9 оноо авч алтан медаль зүүсэн.

Харин олон улсын хэмжээний мастер Ганхуягийн Нандинзаяа  20 сумын дараа хоёрдугаар байрт орж ирсэн ч БНСУ-ын буудагчтай 227.4 оноогоор тэнцэж, нэмэлт нэг сум буудсан. Нэмэлт буудлагад өрсөлдөгч нь 10 оносон бол манай тамирчин 9.8 онож, хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Г.Нандинзаяа Монголын буудагчдын 12 дахь медалийг эх орондоо авчирч буй нь энэюм . Манай буудлагын спортын тамирчид өмнө нь Азийн наадмаас хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж байжээ.

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?