ПҮРЭВДОРЖИЙН ОРХОН АЗИЙН НААДАМД ТҮРҮҮЛЛЭЭ

2018-08-21  

Азийн наадмын хоёр дахь өдөр чөлөөт бөхийн эрэгтэй 125 кг, эмэгтэй 50, 53, 57, 62 кг-ийн жингийн барилдаанууд боллоо. Энэ өдөр эрэгтэйчүүдийн хүнд жинд олон улсын хэмжээний мастер  Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 50 кг-д Э.Нарангэрэл, 53 кг Э.Сумъяа,  57 кг-д А.Батцэцэг, 62 кг-д П.Орхон нар хүч сорьсон юм. Манай бөхчүүдээс П.Орхон 62 кг-д аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх болсон. Мөн А.Батцэцэг, Э.Сумъяа нар хүрлийн төлөө хүч сорьсон билээ.

П.Орхон эхний даваанд гоц мөргөж, дараа нь Вьетнамын Нгун Ти Ми Ханыг цэвэр, хагас шигшээд Японы бөх, олимпийн аварга, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Кавай Рисокаг  цэвэр ялсан. Харин алтан медалийн төлөө  насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт  Киргызстаны бөх Айсулуу Тинибековаг 11:1-ээр цэвэр ялж Монголын багийн хоёр дахь алтан медалийг зүүлээ. Өмнө нь 2010 оны Гуанжугийн Азийн наадамд олон улсын хэмжээний мастер Гэлэгжамцын Наранчимэг алтан медаль зүүж байсан билээ.

Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт  Э.Сумьяа, залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг нар хүрэл медалийн төлөө БНСУ-ын бөхчүүдийг илүүрхсэн юм.

 

 

Д.НЯМАА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?