Азийн 18 дахь удаагийн наадмын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 53кг-ийн жинд олимп, дэлхийн аварга Тайландын тамирчин Танасан Сопита, Филиппиний тамирчин дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Диаз Хидилен нарын шилдгүүд оролцлоо. Монгол улсаа төлөөлж оролцсон Өвөрхангай аймаг, Алдар спорт хороо, Батлан хамгаалахын их сургуулийн тамирчин Г.Баасанжаргал өрсөлдөж огцом өргөлтөөр 76кг, түлхэлттэй өргөлтөөр 99 кг өргөж есдүгээр байр эзэлжээ. Тэрбээр энэ амжилтаараа Монгол улсын рекорд амжилтыг түлхэлттэй болон нийлбэр дүнгээр эвдэж байгаа юм.
Энэ удаагийн Азийн наадамд шилдэг тамирчдын нэг олон улсын хэмжээний мастех М.Анхцэцэг тодорхой шалтгааны улмаас оролцоогүй байна.
Д.НЯМАА