ГАНХУЯГИЙН НАНДИНЗАЯА ГУРАВ ДАХЬ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА

2018-08-22  

Азийн спортын наадмын гурав дахь алтан медалийг буудлагын спортын олон улсын хэмжээний мастер Ганхуягийн Нандинзаяа хүртлээ. Тэрбээр урт бууны 50 метрийн төрөлд 458,8 оноо авч Азийн наадмын дээд амжилт тогтоосон юм.

Энэ төрөлд мөнгөн медалийг олон улсын хэмжээний мастер Чулуунбадрахын Нарантуяа 451,4 авч Монголын багийн хоёр дахь мөнгөн медалийг авчирсан юм.

50 метрийн урт бууны төрөлд хүрэл медалийг Ираны тамичин Ямбозорг  441,2 оноогоор хүрэл медаль зүүсэн байна. Олон улсын хэмжээний мастер Ганхуягийг Нандинзаяа энэ жилийн Азийн наадамд гурван төрөлд өрсөлдөж нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Азийн наадамд оролцож буй Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, гурьан хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

 

 

Д.НЯМАА  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?