П.ТЭМҮҮЖИН, М.ТҮМЭНБАЯР НАР МЕДАЛЬ ХҮРТЭЖ ЧАДСАНГҮЙ

2018-08-23  

Индонезийн Жакарта болон Палембанг хотод болж буй Азийн наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, -80 кг-д Риогийн олимпод оролцогч П.Тэмүүжин нар тулалдлаа.

Өнөө жил 24 настай М.Түмэнбаяр эхний тойрогт Бутаны Доржи Ешиг 23:2-оор оноогоор цэвэр ялаад дараагийн тойрогт Малайзийн 18 настай залуу тамирчин Ахмад Нор Иман Хакимыг 26:5-аар илүүрхсэн.

Харамсалтай нь, шөвгийн наймд БНХАУ-ын алдарт таеквондоч Жао Шү Айд 25:5-аар дийлдсэн юм.

Риогийн олимпийн аварга, ДАШТ-ний алт, хүрэл медальтай Жао Шү Ай таеквондогийн төрлөөр олимп болон дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн анхны хятад тамирчин юм.

Риогийн олимпийн 68 кг-д шөвгийн наймд шалгарч байсан П.Тэмүүжин эхний тойрогт Малайзийн Ноор Алзан Нур Путра Даниэл Азланыг 35:13-аар оноогоор хол илүүрхсэн ч шөвгийн 16-д ДАШТ-ий хошой мөнгөтэй Узбекистаны тулаанч Никита Рафаловичтой хүч үзээд 25:7-гоор ялагдсан.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?