БОКСЫН ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2018-08-24  

Азийн наадмын зургаа дахь өдөр монголчуудын амжилт гаргах магадлалтай сонирхогчдын боксын тэмцээн эхэлнэ. Боксын тэмцээнд  манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд тус бүр нэг тамирчин тулалдах юм. Тэмцээний эхний өдрөөс хойш үргэлжилсэн усанд сэлэлтийн төрлүүд энэ өдөр дуусах хуваарьтай байна. Мөн Азийн наадмын хөтөлбөрт шинээр багтсан жюжицү бөхийн төрөлд манай тамирчид өрсөлдөхөд бэлэн болжээ.

Монголын тамирчдын хуваарийг сонирхуулъя.

Байт харваа

  • Рекурв харвааны холимог багийн төрөл: Шигшээ 16-д Монгол – Энэтхэг (10:35 цаг) + Шөвгийн найм 14:00 цаг + Хагас шигшээ 15:20 цаг
  • Компаунд харвааны холимог багийн төрөл: Шигшээ 32-т Монгол – Лаос (11:40 цаг) Хэрвээ энд ялж чадвал 12:05 цагаас БНСУ-ын багтай шигшээ 16-д өрсөлдөнө + Шөвгийн найм 16:10 цаг + Хагас шигшээ 17:30 цаг

Бадминтон

  • Эрэгтэй, ганцаарчилсан төрөл: Б.Хувьтөгөлдөр – Кэнта Нишимото (Япон) 15:30 цаг

Боулинг

  • Эмэгтэй, багийн төрөл (зургаан гишүүнтэй): Х.Өлзийхорол, Ш.Гэрлээ, Т.Долгормаа, Ц.Уранцэцэг, Л.Цэцэгсүрэн, С.Дэлгэрцэцэг (10:00 цаг) + 16:00 цаг (Медаль)

Бокс

  • Эрэгтэй, 69 кг: Шигшээ 32 – т О.Бямба-Эрдэнэ – Усмон Батуров (Узбекистан) 20:30 цаг
  • Эмэгтэй, 57 кг: Шигшээ 16 – д Т.Болортуул – Жо Сон Во (Хойд Солонгос) 17:00 цаг

Дугуй

  • Эрэгтэй, 40 км: Б.Марал-Эрдэнэ (15:00 цаг)

Спорт авиралт

  • Эрэгтэй, бартаат авиралт: Н.Хэрлэн ( урьдчилсан шат, 10:00 цаг)
  • Эмэгтэй, бартаат авиралт: Н.Анужин, Б.Ариунбаяр (урьдчилсан шат, 10:00 цаг)

Усанд сэлэлт

  • Эмэгтэй, 50 метрийн чөлөөт: Б.Энххүслэн, Х.Энхзул (10:00 цаг)
  • Эрэгтэй, 50 метрийн мэлхий: Г.Занданбал, Ж.Батмөнх (10:08 цаг)
  • Эмэгтэй, 400 метрийн чөлөөт: Э.Цэлмэг (10:19 цаг)
  • Эмэгтэй, 200 метрийн өврөөр даллах: Б.Энххүслэн, А.Хэрлэн (10:54 цаг)
  • Эрэгтэй, 4х100 метрийн буухиа: Монгол (11:09)

Туялзуур сэлэм

  • Эмэгтэй, Эпее сэлэм багийн төрөл: Шигшээ 16 Монгол – Казахстан (10:00 цаг)

Жюжицү

  • Эрэгтэй, 56, 69 кг, Эмэгтэй 49 кг: 10:00 цагаас эхэлнэ

Буудлага

  • Эрэгтэй, 25 метрийн гар буу: Ш.Буянзаяа, Э.Даваахүү (10:00 цаг)
  • Эмэгтэй, 10 метрийн хийн гар буу: О.Гүндэгмаа, Т.Баярцэцэг (10:00 цаг)

Волейбол

  •  Эрэгтэй: Монгол – Иран (10:00 цаг)

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?