ЖИҮ ЖИЦҮГИЙН ТАМИРЧИД МЕДАЛЬ ХҮРТЭЖ ЧАДСАНГҮЙ

2018-08-25  

Азийн наадмын жиү жицү бөхийн төрлийн тэмцээн эхэллээ. Өчигдөр Монголын таван тамирчин өрсөлдсөн юм. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 56 кг-д Ө.Эрдэнэбаатар медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Харамсалтай нь, манай тамирчин хоёр ч удаа ялалтаа луйвардуулж, медальгүй хоцорлоо.

Тэрбээр хагас шигшээд Арабын Нэгдсэн Эмиратын бөх Хамад Навадыг 3:2-оор ялж, аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон ч барилдаан дуусч, ялагч тодорсон хойно шүүгч нар манай бөхийг торгож, дэвжээний ард ялалтыг эсрэг талд өгсөн байна. Энэ асуудлаар МОҮХ-ны албаны хүмүүс гомдол гаргасан ч хэрэгсээгүй байна.

Улмаар Узбекистаны бөх Кемал Мередовтой хүрлийн төлөө хүч сорьсон юм.

Барилдааны явцад хоёр бөх ижил нэг торгуультай болж, цаг дууссан тул шүүгчдийн саналаар ялагчийг зарлав. Хачирхалтай нь, барилдааны төгсгөлд байнга хамгаалж байсан узбек эрийг шүүгчид санал нэгтэйгээр ялагч хэмээн зарласнаар Ө.Эрдэнэбаатар медальгүй хоцорлоо.

Түүнийг луйвардсан Арабын Нэгдсэн Эмиратын бөх Хамад Навад энэ жинд алтан медаль хүртэж, түүний нутаг нэгт тамирчин Халид Алблүүши мөнгөн медаль зүүлээ. Хүрлийг К.Мередовын хамт Казахстаны бөх Нурзан Сэйдуали хүртсэн юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?