Брайтон сайн тоглосон. Өмнөх тоглолтдоо Манчестер Юнайтедийг талбай дээрээ буулган авсан баг шүү дээ. Маш нягт тоглолттой. Хамгаалалтыг сэтлэхэд амар байгаагүй. Салахын гоолын ачаар ялалтыг өвөртөллөө. Тоглолтын хувьд бид тоглолтоо бүрэн дүүрэн харуулж чадсангүй. Өрсөлдөгч баг сайн байсан нь ч нөлөөлсөн байх. Гэхдээ л сэтгэл хангалуун байна. Чухал 3 оноогоо халаасаллаа. Энэ бол Премьер Лиг шүү дээ гэж Клопп хэлсэн. Тэгвэл Брайтоны менежер Крис Хуйфон:- Бид Ливерпүүлийн адил 90 минут боломж үүсгэсэн. Ганц л алдаа гаргасан. Салахын манай хаалганд оруулсан гоол бол тун ядмаг гоол байсан. Хаалгачад жаахан л аз дутсан. Уул нь хаасан ч, шон цохиод орчихсон. Тоглолт тэнцүү, дүн нь шударга бус гэж тэрбээр нэмж хэллээ.