Энэ сарын 24-26-ны өдрүүдэд Японы Токио хотод Ази тивийн улс орны нийслэл хотуудын өсвөрийн ширээний теннисчдийн багийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Охидыг төлөөлж Ариунтуяа, Балжинням, Ганцэцэг хөвгүүдээс Сэр-Од , Бат -Ирээдүй, Бат- Оргил нар оролцож Индонезийн Жакарта, Японы 2-р багийг тус тус хожин хэсгээсээ 2-р шалгаран гарсан ч, Бээжингийн багт хожигдсоноор 12-р байрт орсон байна. Баг тамирчдыг "Шинэ эргэлт" клубын багш дасгалжуулагч Цэрэнтогтох удирдаж явсан байна.