МОНГОЛЫН ТАМИРЧИД АЗИЙН НААДМААС 10 МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА

2018-08-26  

Индонезийн Жакарта, Палэмбанг хотуудад Азийн спортын 18 дугаар наадам найм дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар арвангурав дугаарт жагсаж байна. 

БНХАУ-ын тамирчид 72 алт, 51 мөнгө,31 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол   Японы баг тамирчид 36 алт, 32 мөнгө 44 хүрэл медаль зүүсэн амжилтаар удаалж байна. 45 орон оролцож буй Азийн наадмаас 32 орон ямар нэгэн медаль зүүгээд байгаа юм.

Монголын тамирчдын медаль зүүх магадлал өндөр боксын тэмцээн эхлээд байна. Эрэгтэйчүүдийн 49 кг-д тулалдаж буй  “Алдар” спорт хорооны тамирчин  Х.Энхмандах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт БНСУ-ын тамирчин  Шин Жон Хьюныг 3:0-ээр ялж тэмцээнээ амжилттай эхлүүлжээ. Түүний төрсөн ах Х.Энх-Амар 56 кг-ийн жинд эхний тулаанаа хийж Японы тамирчин Цүцүми Хаяатог хожиж шигшээ 16-д шалгараад байгаа юм.  

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?