ЭМЕРУ УМАЙД АРСЕНАЛЫН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД НЭГ Л ИТГЭЛ ДУНДУУР БАЙНА

2018-08-26  

Парис Сан Жермен багийг Францын аварга болгож, Аваргуудын Лигт хоёр жил дараалан шөвгийн наймд шалгаруулж чадсан Эмеру энэ улирлаас Арсенал багийг дасгалжуулагчаар ажиллаж байна. Гарааны 3 тоглолтонд дөнгөж 1 хожиж, 2 хожигдож ердөө л 3 оноотойгоор хүснэгтэд доогуур бичигдэх үзүүлэлтээр Премьер Лигийн гараагаа тэр эхэллээ. Арсеналын гол тоглогчийн нэг Мезут Озилтой ам муруйж, түүний улмаас Озилыг гараанд гаргасангүй гэх чимээ шуугиан улирлын эхэнд түүний тухай бичих сэдэв болж байна. - Чамд Арсенал баг тэр чигтээ дэмжлэг үзүүлж буй. Герман шүүмжлэлийг хүлээж ав гэсэн үгийг Эмеру хэллээ гэж хэвлэлд бичсэн ч, - Тэд маргалдаагүй. Озил өвдсөн. Тиймээс түүнийг гарааны бүрэлдэхүүнд оруулаагүй гэж багийн менежер хэвлэлд тодотголоо.

Арсеналыг 22 жил дасгалжуулахдаа багаа Премьер Лигт 3 удаа аварга болгож, 7 удаа цомын аваргын цомыг өргөсөн өмнөх дасгалжуулагч Арсен: - Одоо Арсеналд хийх зүйл маш бага. Бага зэргийн " засварын чанартай" л зүйл хийхэд Арсенал амжилт гаргахад бэлэн гэж ажлаа өгөхдөө хэлсэн. Тэгвэл тэр засварын чанартай зүйлийг Эмеру хийж чадах эсэхэд хөгжөөн дэмжигчид нь эхнээсээ эргэлзэх болов.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?