МОНГОЛЫН БАЙТ ХАРВААЧИД СОЛОНГОСЫН ХҮЧИРХЭГ БАГИЙГ ХАГАС ШИГШЭЭД ЯЛЖ , СЕНСАЦИ ТАРИВ

2018-08-27  

Анх удаа Өмнөд Солонгосын баг Азийн тоглолтын финалд үлдэж чадсангүй. Тэдний өмнүүр Монголчууд хөндөлсөж, 5:1 харьцаагаар буулгаж авав. Риогийн олимпийн хос алтан медальт, дэлхийд чансаагаараа тэргүүлэгч Лее Воо Сеук( эмэгтэй), түүний багийн тамирчин, дэлхийд чансаагаараа 2-р байранд эрэмблэгддэг Канг Чай Янгаас( эр) бүрдсэн хүчирхэг холимог хосын баг Монголын байт харваачдыг барсангүй. Эхний хоёр өрөгт 36:34, 37:36 харьцаагаар ялсан Монголчуудад гурав дахь өрөгтөө 37:37 оноогоор тэнцэх нь хангалттай байлаа.

Ийнхүү 5:1 харьцаагаар Монголын баг ялалт байгуулж, шигшээ 4-т үлдэв. Ийнхүү Монголын байт харваачдын тухай Жакартын хэвлэлд сонин болгон бичиж байна. Тэд нэр нь үл дуулдсан Монгол харваачдын нэрийг дурдсангүй. Харин ялагдал хүлээж, тэмцээнийг орхисон Солонгосын алдарт байт харваачдын тухай ийнхүү бичихэд хүрсэн байна.

Шигшээ дөрөвт үлдсэн Монголын Монголын байт харваачид финалд үлдэхийн төлөөх чухал тоглолтонд Японы багийг эхний өрөгт хожсон боловч, дараагийн өргүүдэд хожигдож, нийлбэр дүнгээрээ ялагдав. Хятад, Энэтхэгийн аль хожсонтой нь Монголын баг хүрэл медалийн төлөө харвана. Баг тамирчдаа энэ удаэ тус холбооны ерөнхийлөгч П.Цагаан удирдан Азийн наадамд оролцож буй юм байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?