МОНГОЛЫН ТЕННИСЧИД ГОНКОНГ, ЙЕМЕНИЙ БАГТАЙ ТОГЛОХ ҮЛДЭВ

2018-08-27  

Өмнөд Солонгос, Индонез, Гонконг, Йемэнтэй нэг хэсэгт Монголын баг таарсан. Өмнөд Солонгос, Индонезтэй хийсэн эхний хоёр тоглолтонд 3:0-р хожигдсон байна.

Энэ тоглолтонд Эрдэнэбаяр, Мөнхзориг, Тэмүүлэн нарын нас залуу тамирчдын хүчийг сорьсон гэж МШТХ хэлж байна. Үлдэж буй Гонконг, Йемений баг ч Өмнөд Солонгосын хэмжээнд хүрэхгүй ч, мөн л хэцүү учраанууд. Ялангуяа Гонконг дэлхийд шигшээ 8-д эрэмблэгдэх тамирчидтай бол, Йемений багийг Өмнөд Солонгосын шилдэг дасгалжуулагчид сүүлийн 8 жил дасгалжуулсны үр дүн нь гарч эхэлсэн.

Үлдсэн тоглолтонд улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн, 2 удаагийн аварга Б.Билэгт нарын туршлагатай тамирчдын хамт залуучуудыг тоглуулах болсон талаар багийн ахлагч Б.Баярмагнай Sportlife.mn-д мэдээллээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?