ПРЕМЬЕР ЛИГТ ГООЛ АЛДААГҮЙ ГАНЦ БАГ НЬ ЛИВЕРПҮҮЛ

2018-08-27  

Английн премьер лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор хамгийн их хөрөнгө зарцуулсан Ливерпүүл энэ тойрогт Брайтон хов Албионыг “Анфилд” цэнгэлдэхдээ хүлээн авч Мухамед Салагийн гоолийн ачаар хожил байгууллаа. Ингэснээр Юрген Клоппын баг гурван тойргийн дараах байдлаар хаалгандаа гоол алдаагүй үзүүлэлттэйгээр есөн оноотой хүснэгтийг тэргүүлж байна.

Тэдний хүчтэй өрсөлдөгч Манчестер сити энэ удаа Манчестер сити Волверхемптонтой 1:1-ээр тэнцэж оноо хуваажээ. Харин Лондоны Челси Ньюкасл Юнайтедийн талбайд зочилж хүнд тоглолт хийж 2:1-ээр хожсон юм. Тоглолтын 87 дахь минутанд Ньюкаслын хамгаалагч  Едлин өөрийн хаалгандаа гоол оруулж багаа хөөджээ.

Бусад тоглолтуудын үр дүн

Уатфорд 2:1 Кристал Пласе

Фүлхем 4:2 Бөрнли

Арсенал 3:1Уэстхем Юнайтед

Бөрнмут 2:2 Эвертон

Саутхемптон 1:2 Лестер сити

Энэ тойргийн онцлох тоглолт өнөөдөр шөнө Манчестер Юнайтед Тоттенхем багуудын хооронд 03:00 цагаас явагдана.

Гурван тойргийн дараах байдлаар Эвертон клубийн Бразил хагас хамгаалагч Ричарлисон гурван гоол оруулсан амжилттай мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?