ОУХМ Э.ЛХАГВАСҮРЭН АНХНЫ КОНТР ХОЖЛЫГ АВЛАА

2018-08-27  

Ширээний теннисний ноёрхол Хятад, Япон, Солонгосыг дагаад Ази тивд шилжсэн. Дээрх багуудын араас Сингапур, Гонконг, Энэтхэг зэрэг багууд ямагт байр сууриа урагшлуулж буй. Их үсрэнгүй хөгжилд нь Төв Хятадаас сайн тамирчин авч улсынхаа нэрийн өмнөөс тоглуулах зэрэг нь ч шууд нөлөөлдөг.

Ази тивдээ ширээний теннисний хөгжлөөр Хятад, Япон, Солонгос, Сингапурын ард бичигдэх болсон Гонконгийн хүчтэй багт Монголын теннисчид 3:0-ээр ялагдлаа. Багийн анхны контр буюу өрөг доторхи хожлыг улсын аварга, хашир туршлагатай теннисчин Лхагвасүрэн авсан байна. Дараагийн учраа нь Йемен. Тоглолт өнөө орой эхэлнэ гэж багийн ахлах дасгалжуулагч Баярмагнай мэдээллээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
С. Раднаабазар: Лхагваадаа болон багийнханд нь амжилт хүсьеТүнхэл тосгоныг сум болгох талаар хэлэлцэх БИНХ- д биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан оролцож чадахгүйд хүрсэн тул өөрийн санал бодол, төсөөллөө fac хуудсаараа дамжуулан та бүхэндээ хүргэж байна. Юуны өмнө Түнхэлийг сум болгох асуудлын өнөөгийн бодит нөхцөл байдалд зөв үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой болуу. Дээд шатанд/ УИХ, ЗГ / Сумдыг жижигрүүлэх бус, томруулах бодлого барьж байгаа, доод шатанд Сумаа салгаж жижгэрүүлэх бүр ч дургүй байдаг. Дээр нь санхүүгийн бие даасан байдлыг хангахуйц Орон нутагтаа орлого бүрдүүлэх томоохон аж ахуйн нэгж бараг байхгүй байгаа нь сум болоход хамгийн хүндрэлтэй асуудал байх болно. Гэхдээ Түнхэлчүүд 100 хувь сум болохыг хүсэж байгаа. Дээр нь аймгийн засаг даргын энэ 4 жилийн мөрийн хөтөлбөрт Бугант, Түнхэл тосгодыг сум болгох асуудал тусгагдсан. Мэдээж тусгуулахад Мандал сумаас аймгийн ИТХ- д сонгогдсон 7 төлөөлөгч, түүний дотор би голлох үүрэгтэй байсан нь ойлгомжтой. Нэгэнт ийм боломж гарсан дээр нь хэцүү гэж хойш тавилгүй шат шатанд нь сайн хөөцөлдөх хэрэгтэй. Хилийн цэц тогтоохоос эхлээд ярвигтай асуудал олон гарна. Гарц шийдэл олдох ёстой. Сум болон эрх ашиг нь хөндөгдөж байгаа багуудаас төлөөлөл оролцсон ажлын хэсэг гарган зөвшилцэлд хүрч болно шүүдээ.Сумаас гарвал аймагт болох байх. Дээд шатанд очсон байхад цаг хугацааны асуудал. Тийм хурдан шийдэгдэхгүй Энэ асуудлыг хөөцөлдөж байх хугацаанд Эдийн засгийн бие даасан байдлаа хангах хэмжээнд хүргэх тусгай бодлого, хөтөлбөрийг эрдэмтэн мэргэд, өндөр мэргэжлийн хүмүүсийн оролцоо тусламжтайгаар боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх хэрэгтэй. Э/З- н бие даасан байдал гэдэг маань миний ойлголтоор ард иргэд нь баталгаатай ажилтай, орлоготой, үйлдвэр, ХАА, амралт аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ эрхэлдэг байгуул**** иргэд нь харилцан уялдаатай, бие биенийхээ түүхий эд, барааг авдаг, хангадаг, тэдний төлдөг татвар, хандив тусламжаар төр төсвийн байгууллагууд нь улсаас дотаци багатайгаар төрийн үйлчилгээг үзүүлж чаддаг байхыг л хэлнэ. Түнхэлийн ирээдүйг би төсөөлөхдөө: Модны компаниуд зах зээлийн шалгарлаар ч юмуу аль эсвэл нэгдэх замаар орчин үеийн машин техниктэй нэг том компани болж, бусад компани, нөхөрлөлүүд нь модоо нийлүүлдэг болох байх. Тэхдээ модны хаягдал, гишүү, хожуул, өмхөрсөн модыг ашиглан өөр материалтай холин хавтан хийх, хушны самар зэрэг байгалийн дагалт бая****а савлаж эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэл байх нь ойлгомжтой. Орчин үеийн дэвшилтэд технологтой уул уурхайн болон байгалийн баялаг ашигладаг үйлдвэрүүд байхыг үгүйсгэхгүй. Амралт, аялал жуулчлалын чиглэлийн компаниуд байна. Тэдгээрийн амрагчдыг олж өгдөг, тээвэрлэдэг, хоол хүнсийг үйлдвэрлэдэг, хангадаг тус ту****а компаниуд ч бий болж магадгүй. Газар нутгийн даацандаа тохирсон эрчимжсэн мал аж ахуй байна. Тэдгээрийн хадлан тэжээл, эмчилгээ, ХАА- н түүхий эд, барааны борлуулалт нийлүүлэлтийг хийдэг хоршоо, компани байна. Худалдааны байгуул**** дэлгүүрүүд зах зээлийн шалгарлаар хамгийн сайн ажил****атай 10 хүрэхгүй нь үлдэх байх. Төмөр замын болон төр төсвийн байгууллагууд өндөр технолог, техник хэрэгсэлтэй, цомхон, чадварлаг боловсон хүчинтэй болно. Тосгон маань амралт, аялал жуулчлал, үйлдвэр, ХАА хосолсон, УБ,Дархан,Сэлэнгэ аймаг болон аялал жуулчлалын газруудтайгаа хар замаар холбогдсон, дулаан, цэвэр,бохирын асуудлаа бүрэн шийдсэн, эдийн засгийн бие даасан байдлаа бүрэн хангасан сум болон хөгжих болуу гэж төсөөлж байна. Би өдий 60 гарсан насандаа яагаад амралт аялал жуулчлал эрхлэх гэж биеэ зовоогоод явж байна вэ? Яагаад гэвэл. Засаг дарга байхдаа Түнхэл аялал жуулчлалын тосгон болон хөгжих ёстой гэж байнга ярьдаг байснаа өөрийн биеэр боломжтой гэдгийг нь батлан харуулахыг зорьж байна. Жил гаран ноцолдлоо. Цаашид хийх амжуулах ажил зөндөө байна. Одоогийн байдлаар амралт маань зам муу, гэрэл цахилгаангүй, цэвэр бохирын асуудлуудаа шийдвэрлэж чадаагүй байгаач амрагчид манай Түнхэлийн цэвэр агаар, уул, ус, байгаль орчин, түүх соёлд татагдан ирж байна. Энэ онд чамлахааргүй амрагчид ирлээ. Болох юм байна. Цаашид замаа засаад, гэрэл цахилгаан, цэвэр бохирын асуудлаа шийдчихвэл ирэх хүн маш их байна. Ийм амралт дахин 10 байсанч болохоор байна. Түнхэл 1,2,3... гээд дугаарласан ч болно. Амралт болгоныг өөр өөрийнх нь онцлог, давуу талаар нь төрөлжүүлээд болчихно. Тэгвэл Түнхэл гэдэг амралт аялал жуулчлалын шинэ бүс бий болон аймаг, улс төдийгүй дэлхий дахинд танигдах болно. Тэгэж байж гэмээнь амралт аялал жуулчлал манай орон нутгийн тэргүүлэх салбарын нэг болно. Тэрнээс ажилласан ажиллаагүй ганц нэгэн амралт байгаад тэргүүлах салбар болж чадахгүй. Ер нь орон нутагт аль нэг үйлдвэр аж ахуйн нэгж сайн ажиллана гэдэг эргэн тойрондоо сайн нөлөөгөө үзүүлсээр байдаг. Жишээ нь манай амралтыг барьж байгуулах явцад модны компаниуд бүтээгдэхүүнээ борлуулж, 10- аад мужаан ажлаар хангагдаж, амралт ажиллаж эхэлснээр 20 шахам хүн ажилтай болж, малчид, ногоочид маань мах, сүү цагаан идээ, ногоогоо борлуулах шинэ зах зээлтэй боллоо. Ирсэн амрагчид зөвхөн амрах биш дэлгүүр, иргэдээс өчнөөн төгрөгний бараа бүтээгдэхүүн худалдан авч, мөнгөө үлдээгээд явж байна. Бараг ирсэн амрагч болгон иргэдээс өрөм, талх авч байна. Өдөрт 20 амрагч гэртээ харихдаа нэг нэг өрөм авлаа гэхэд сард 600 өрөм болно. 1 ш- г нь 5000 төг гэвэл 3,0 сая төгрөгний орлого манай Түнхэлийн иргэдэд оруулж байна гэсэн үг. Бага биш тоо шүү. Урьд нь олон малчид үнээгээ бүрэн саадаггүй байсан бол одоо шал өөр болсон байна. Олон хүн түүний дотор зарим дэргүүрүүд сүү худалдан авч, өрөм, тараг болгон зардаг боллоо. Энэ бол сайн нөлөө мөн шүү дээ. Түнхэлээс амралт хүртлэх замаа засаж, боломжийн болголоо. Энэ замаар зөвхөн манай амрагчид биш бүхий л хүн зорчино шүүдээ. Энэ мэтээр байгуул****, хүн бүр тогоныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл гаргаж, зүтгэвэл бидний мөрөөдөл биелэх болно. Тосгоны эдийн засгийн бие даасан байдлыг хангахын тулд юу хийх ёстой тухай үзэл бодлоо уралдуулан олон сайхан санал гаргана гэдэгт бат итгэлтэй байна. Амжилт хүссэн Түнхэл тосгоны иргэн, аймгийн ИТХ- н төлөөлөгч С. Раднаабазар. - [ ] 2018-08-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?