РИВЕРСАЙД ГОЛЬФИЙН ТАЛБАЙД АХМАДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-08-27  

Монгол улсын сонирхогчийн гольфийн 2018 оны Ахмадын аварга шалгаруулах тэмцээн 8-р сарын 26-ны өдөр Риверсайд гольфийн талбайд амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа. 5-р нүхэнд шалгаруулсан хамгийн хол цохих (longest drive) тэмцээнд 238 метр үзүүлэлтээр Р. Арвинцогт, 16-р нүхэнд шалгаруулсан нүхэнд хамгийн ойр цохих (nearest the pin) төрөлд 7 метр үзүүлэлтээр С. Хөдөлмөр нар шалгарч цом, батламж гардан авсан бол хандикапын төрөлд С. Сонин +1.4 оноогоор 1-р байр, С. Сүхбаатар +3 оноогоор 2-р байр  тус тус эзэлж цом батламж, алт/мөнгөн медалийн эзэд боллоо.



Аваргын төлөөх өрсөлдөөн ширүүн байсан ба сүүлийн 3 нүхэнд шийдвэрлэх тоглолт өрнөж улмаар Л. Дорж 85 оноогоор Аваргын шилжин явах цом дахин өргөж түрүүллээ. Дэд аваргаар Н. Цогтоо 89 оноогоор шалгарч мөнгөн медаль энгэртээ зүүв. Тэмцээний эхний 4 байранд орсон тоглогч нарт энэ оны 10-р сард Япон улсын Миязаки хотод зохиогдох Ази, Номхон далайн гольфийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгов. Мөн тус тэмцээнд оролцсон хамгийн ахмад тамирчин н. Амарсайханд өргөмжлөл олгож хүндэтгэл үзүүлэв.

Академич С.Сонин нь 2 жилийн өмнө тус тэмцээнд аваргалж, Ази тивд зохиосон Олон улсын тэмцээнд улс орноо төлөөлөн оролцож байсан шилдэг гольфчидын нэг. Тэрбээр энэ жил 3-р байрт орж, цом, хүрэл медалийн эзнээр тодорлоо.

Н.Цогтоо. УАШТ-д тогтмол дээгүүр амжилт үзүүлж ирсэн. Улсын аваргын цомыг нэг бус удаа өргөж байсан.Өнгөрсөн жил Монгол улсад анх удаа зохиосон Туркиш айрлайн компанийн нэрэмжит тэмцээнд түрүүлж, Турк улсад болсон Олон улсын тэмцээнд урилгаар оролцсон шилдэг гольфчин. Тэрбээр энэ жилийн УАШТ-д ялимгүй дутаж, 2-р байр эзэлсэн.

Энэ бол Монгол улсад гольфийг эрчтэй хөгжүүлж буй Заан тэрэлж клубынхан. Ахлагч нь МУ-ын гавьяат барилгачин Б.Нэмэхбаатар. Улсын анхны аварга Нэмэхбаатар тэргүүтэй гольфчид.

Тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажиллаж туслалцаа үзүүлсэн Заан Тэрэлж клуб, Риверсайд гольфийн талбай, ивээн тэтгэсэн Ballantine's брэнд, Кагоме жүүсний хамт олонд талархал илэрхийлье.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?