БАЙТЫН ХАРВААЧИД МЕДАЛИЙН ҮЗҮҮРЭЭС АТГААД АЛДЛАА

2018-08-28  

Энэ өдөр байт харвааны тамирчид цэц сорьж аваргуудаа шилдгүүдээ шалгарууллаа. Тахир нум буюу рекурв харвааны эрэгтэй багийн төрөлд Б.Адьяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн нар хүрэл медалийн төлөө дэлхийн чансааны наймдугаарт бичигдэж буй БНХАУ-ын тамирчидтай харваж 3:0-ээр хожигдож медальт байр эзэлж чадсангүй. Манай тамирчид эхний үед 56:50, удаах үед 58:53, шийдвэрлэх гуравдугаар үед 54:52-оор ялагдсан юм. Энэ төрөлд Тайваний баг дэлхийн шилдэг багуудын нэг БНСУ-ыг 5:3-аар илүүрхэж алтан медаль зүүжээ.

Энэ төрлийн харвааны холимог багийн төрөлд харвааны олон улсын хэмжээний мастер Б.Урантунгалаг, залуу тамирчин  Б.Отгонболд нар оролцсон. Манай баг эхний даваанд  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой алт, Азийн наадмын хүрэл медальт  Деепика Кумари,  Ази тивийн аваргын мөнгөтэй Дас Атану нараас бүрдсэн Энэтхэгийн багтай ширүүн өрсөлдөөн үзүүлж 5:4-өөр хожсон.  Харин шөвгийн наймд олимп, дэлхийн хошой аварга БНСУ-ын Чан Хэ Жин болон залуучуудын олимп, дэлхийн аварга И Во Сеок нарыг 5:1-ээр илүүрхсэн юм. Мөнгөн медалийн төлөөх харваанд Японы  багт 6:2-оор ялагдаж БНХАУ-ын багтай хүрэл медалийн төлөө харвахаар болсон юм.  Медалийн төлөөх хариуцлагатай харваанд манай тамирчид 6:2-оор ялагдаж тавдугаар байр эзэллээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?