МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ БАГ ТАМИРЧИД 12-Р БАЙРАНД ШАЛГАРАВ

2018-08-28  

Багийн тоглолт өндөрлөж эхнээсээ дүнгээ танилцуулж байна. Азийн тоглолтын эхний сенсаацыг Энэтхэгийн эрэгтэй баг тарилаа. Тэд хагас шигшээд Японы багийг 3:1-ээр буулган авснаар Азийн тоглолтын түүхэн дэх анхны медаль дээрээ буулаа.

-Азийн тоглолтын медальд хүрлээ. Хязгааргүй баярлаж байна. Зүүдэлж, мөрөөдөж ч байсангүй "гэж Энэтхэгийн багт 15 жил зүтгэсэн, ахмад теннисчин Ашанта Шараф Камал хэллээ. 1958 оноос хойш зохиогдсон Азийн наадамд Хятад( 61 алт), Япон ( 20), Өмнөд Солонгос ( 10) медаль авч байсан түүхтэй. Энэ түүхийг Энэтхэг улс баяжуулж чадлаа. Тэд хүрэл медалийнхаа өнгийг хувиргах эсэхийг өнөө оройны тоглолт шийдвэрлэнэ.

Японы хувьд гол гурван тоглогчоо оролцуулаагүй. Гэхдээ энэ нь Энэтхэгийн багийн асуудал огт биш. Тэд медальд хүрсэн нь үнэн. Харин Монголын эрэгтэй баг урьд өмнө нь 3 таарахдаа гурвууланд нь 0:3-аар ялагдаж байсан Йемений багаас даагаа нэхэж 3:0-ээр хожиж, 12-р байрыг эзэллээ.

ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Б.Билэгт, Эрдэнэбаяр нар учраа бүрээ хожсоноор түүхэн гэх ялалтаа байгууллаа. Маргааш нэгбүрчилсэн тоглолт эхэлнэ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?