ӨНӨӨДӨР Г.ГАН-ЭРДЭНЭ, Э.ЦЭНДБААТАР НАР МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА

2018-08-28  

Азийн спортын наадмын боксын тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр боксын 52 кг-д тулалдсан үндэсний шигшээ багийн тамирчин олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ  Японы тамирчин Р.Танакаг 4:1-ээр хожиж шилдэг наймд шалгарчээ. Манай тамирчин өнөөдөр 19:45-аас Тайландын шилдэг тамирчдын нэг  Юүттапонг Тонгдетэй тулалдана. Ялсан тохиолдолд хүрэл медалийн болзол хангана.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Риогийн олимпийн наадмын тавдугаар байрын шагналт олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар тулалдаж байна. Өчигдөр тэрбээр Иракийн боксчин Карбалайг 5:0-ээр илүүрхсэн юм. Э.Цэндбаатар Туркменистаны Хурсанд Иманкулиевтай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. 

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?