ЖОРДАН КЛАРКСОНТАЙ ФИЛИППИН ХАСАГДЛАА

2018-08-28  

Азийн наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж шилдэг найман багийн нэр тодорсон.

Шөвгийн наймын эхний тоглолтууд өчигдөр болж өндөрлөлөө. 

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Кливланд Кавалерс багийн холбон тоглогч Жордан  Кларксоноор хүчээ зузаатгасан Филиппийний шигшээ  баг БНСУ-тай тулж 91:82-оор ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.

Энэ  тоглолтд БНСУ-ын төвийн тоглогч Ратлиф  Рикарду Престон 30 оноо авч багаа хожилд хөтөлсөн юм. Мөн Ким Сан Хён, Хё Ил Ян нар сайн тоглож 17 оноо авчээ. БНСУ-ын баг тоглолтын турш холын зайнаас 34 удаа довтолж 12-ыг нь оноо болгосон юм.

Харин Филиппиний багаас Жордан Кларксон 25 оноо түүж багаа тэргүүлжээ. Тэрбээр холын зайнаас 13 шидсэн ч ердөө дөрвийг нь л байнд тусгасан нь хожигдлын гол шалтгаан болсон юм. Ингэснээр БНСУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг их шөвөгт шалгарч байна.

Мөн энэ өдөр Ираны шигшээ баг  Японы багийг 93:67-оор илүүрхэж шилдэг дөрөвт шалгарчээ.

Өнөөдөр 10:00 цагаас Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайландтай таваас наймдугаар байрын төлөө тоглох хуваарьтай байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?