КАЗАХ КҮРЭС БӨХИЙН АЗИЙН АВАРГААС ГУРВАН АЛТАН МЕДАЛЬ АВЧЭЭ

2018-08-28  

Казакстан улсын Астана хотод казах күрес бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд  Казахстан, Тажикстан, Пакистан, Япон, Иран, Энэтхэг, Шри-Ланк зэрэг 11 орны тамирчид өрсөлджээ. 

Монгол Улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатарын удирдлагад  найман тамирчин оролцож  гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль зүүж багаараа тэргүүлсэн байна.

Та бүхэнд медальт байрт шалгарсан тамирчдыг танилцуулъя.

1.    55 кг-ын жинд “Эрч” спорт хорооны тамирчин   Б.Бөхчулуун мөнгөн медаль

2.    60 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин   Л.Өнөболд  хүрэл медаль

3.    66 кг-ийн жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүү  алтан медаль

4.    73 кг-ын жинд “Эрч” спорт хорооны тамирчин Б.Пүрэвдаваа  хүрэл медаль

5.    82 кг-ийн жинд “Алдар” спорт хорооны тамирчин  Э.Түмэннасан хүрэл медаль

6.    90 кг-ийн жинд “Женко” клубийн тамирчин  Б.Тэнгис  мөнгөн медаль

7.    -100кг-ийн жинд “Хилчин” спорт хорооны тамирчин   Г.Түвшинжаргал  алтан медаль

8.    +100 кг-ийн жинд “Сүлд” спорт хорооны тамирчин  Б. Серик  алтан медаль  тус тус хүртжээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?