ТОТТЕНХЕМ, ЧЕЛСИ ДЭЭШИЛЖ, МАНЧЕСТЕР ЮНАЙТЭД УХАРЛАА

2018-08-28  

Өнгөрсөн шөнө болж өнгөрсөн Премьер лигийн гурав дугаар тойргийн сүүлийн тоглолт болох Манчестэр Юнайтэд талбайдаа Тоттенхэмийг хүлээн авсан тоглолт зочдын хожлоор өндөрлөлөө.

Тоглолтын эхний хагас гоолгүй өндөрлөсөн. Харин  хоёрдугаар хагасын 50 дахь минутад довтлогч  Хари Кэйн гоолдож  тоглолтын салхийг хагалсан байна. Үүнээс хоёр минутийн дараа  Лукас Моура багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан юм. Тоглолтын төгсгөлд  Бразил хагас хамгаалагч Юнайтедын хамгаалагчдын  бүдүүлэг ашиглаж дахин гоол оруулснаар 3:0-ээр Тоттенхем илүүрхсэн юм.  Жозе Моуриниогоор удирдуулсан Манчестер Юнайтед өнгөрсөн тойрогт Брайтон хов Албионд мөн хожигдоод байсан билээ.

Ингэснээр Тоттенхэм есөн оноотой хүснэгтийн хоёрт бичигдэж байгаа бол Манчестэр Юнайтэд байр ухарч арван гуравдугаарт жагсаж байна.

 

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?